
За энд үнэн үг ч байна, хошин маягийн үгс ч байна.
Сонирхоод хэрэгтэйг нь өөртөө санаж явбал илүүдэхгүй шүү!
Муу дарханы багаж олон/
Сайн хүн явснаа
Муу хүн идсэнээ/
Дэлхий дээрх аугаа юм бүхэн айдас хүйдэсгүйгээр бий болдоггүй/
Ааш занг засахаас эвдэх илүү амархан/
Амжилт бол бүтэлгүй оролдлогын цуваа/
Хэрэв эргэлзэж байгаа бол татгалзсан нь дээр/
Сурахаасаа хэвших нь чухал/
Би өөртөө таалагдаж байж миний үйлчилгээ борлоно/
Огт юу ч мэдэхгүй байна гэдэг тийм ч айхтар хортой зүйл биш ... Харин дутуу дулимаг эзэмшсэн мэдлэг түүнээс ч аюултай/
Илүүдсэнээ мэдмэгц яваад өгөх нь ухаантай хүний чанар/
Мөнгөөр сайн үүлдрийн нохой худалдан авч болох ч түүний сүүлээ шарвахыг худалдан авч чадахгүй/
Хамгийн хүнд хэцүүг би бие дээрээ авъя. Гэхдээ шийдвэрийг би л гаргана шүү/
Явж сурахаасаа өмнө мөлхөж сур/
Үнэн үг тэр даруйдаа үзэн ядалтыг бий болгодог/
Бүргэд хэзээ ч ялаа барьдаггүй/
Хоёр хүн хэрэлдэхэд гурав дахь нь баярладаг/
Унаж үзээд босож сур/
Бодол санаа гэдэг ургац. Хамгийн гол нь цаг тухайд нь хурааж авах/
Дайсны тооноос бус эв нэгдлээс нь болгоомжил/
Өрсөлдөгчөө ялж чадахгүй бол түүнтэй нэгд/
Амжилт гэдэг амжих гэсэн үг/
Удирдагчийг ухаанаар нь үнэлэхээс насаар нь ялгадаггүй/
Бүгдэд таалагдахыг хүсэх нь сүйрлийн эхлэл гэсэн үг/
Хүнд итгэ, гэхдээ шалгаж бай/
Нулимснаас ч дор инээд гэж байдаг/
Бага зүйлд дэндүү махруу хүн аугаа зүйлд чадвар муутай байдаг/
Та хаана ч хамаагүй удаахан зогсвол таны араас дараалал үүснэ/
Мөрөөдөгч нар ганц бие байдаг/
Та хууль, дүрэм зөрчвөл торгоно, тэдгээрийн биелүүлбэл татвар авна/
Эмэгтэйчүүдийн эрх гэдэг эрчүүдийн үүрэг/
Ийм найз нөхөдтэй байхад надад дайсны ч хэрэг алга/
Сүүлийн судалгаагаар бол хүүхдүүд бус эцэг, эхчүүд гэрээсээ их дайжжээ/
Үзэгчгүй баатар гэж байдаггүй/
Зарим нэгний амьдрал дөч гараад тэгширдэг байхад заримынх нь зуун граммын дараагаас эхэлдэг/
Ядууст туслах арга бол тэдний эгнээнд шилжихгүй байх явдал/
Зөвлөгөөг хэн ч худалдаж авдаггүй учраас үнэгүй байдаг/
Ямар ч үйл ажиллагаанд таарсан шүүмж байдаг/
No comments:
Post a Comment