ТАНИЛЦУУЛГА

Техник Технологийн коллежийн Автозамын техникчийн 1аанги нь 27 оюутантай, үүнээс 2 охин, 25 хөвгүүнтэй бөгөөд...

Ангийн зөвлөх багш: Т. Отгон

Ангийн дарга: Б. Уранзаяа нар ажиллаж байна.

Сургуулиас зохион байгуулагддаг урлаг, спортын тэмцээн уралдаан, оюутны эрдэм шинжилгээний бага хурал, илтгэл, семинарт идэвхитэй оролцож шагналт байранд хэд хэд удаа орсон билээ.

Манай ангийн хамт олон цаашид эрдэм мэдлэгээ улам дээшлүүлж, бүх талаараа үлгэр жишээч хамт олон болохоор зорилт тавин суралцаж байна.

Та бүхэнд сурлагын өндөр амжилт хүсье!

2011/03/30

Онч мэргэн үгнүүд.







За энд үнэн үг ч байна, хошин маягийн үгс ч байна.
Сонирхоод хэрэгтэйг нь өөртөө санаж явбал илүүдэхгүй шүү!

Муу дарханы багаж олон/

Сайн хүн явснаа

Муу хүн идсэнээ/

Дэлхий дээрх аугаа юм бүхэн айдас хүйдэсгүйгээр бий болдоггүй/

Ааш занг засахаас эвдэх илүү амархан/

Амжилт бол бүтэлгүй оролдлогын цуваа/

Хэрэв эргэлзэж байгаа бол татгалзсан нь дээр/

Сурахаасаа хэвших нь чухал/

Би өөртөө таалагдаж байж миний үйлчилгээ борлоно/

Огт юу ч мэдэхгүй байна гэдэг тийм ч айхтар хортой зүйл биш ... Харин дутуу дулимаг эзэмшсэн мэдлэг түүнээс ч аюултай/

Илүүдсэнээ мэдмэгц яваад өгөх нь ухаантай хүний чанар/

Мөнгөөр сайн үүлдрийн нохой худалдан авч болох ч түүний сүүлээ шарвахыг худалдан авч чадахгүй/

Хамгийн хүнд хэцүүг би бие дээрээ авъя. Гэхдээ шийдвэрийг би л гаргана шүү/

Явж сурахаасаа өмнө мөлхөж сур/

Үнэн үг тэр даруйдаа үзэн ядалтыг бий болгодог/

Бүргэд хэзээ ч ялаа барьдаггүй/

Хоёр хүн хэрэлдэхэд гурав дахь нь баярладаг/

Унаж үзээд босож сур/

Бодол санаа гэдэг ургац. Хамгийн гол нь цаг тухайд нь хурааж авах/

Дайсны тооноос бус эв нэгдлээс нь болгоомжил/

Өрсөлдөгчөө ялж чадахгүй бол түүнтэй нэгд/

Амжилт гэдэг амжих гэсэн үг/

Удирдагчийг ухаанаар нь үнэлэхээс насаар нь ялгадаггүй/

Бүгдэд таалагдахыг хүсэх нь сүйрлийн эхлэл гэсэн үг/

Хүнд итгэ, гэхдээ шалгаж бай/

Нулимснаас ч дор инээд гэж байдаг/

Бага зүйлд дэндүү махруу хүн аугаа зүйлд чадвар муутай байдаг/

Та хаана ч хамаагүй удаахан зогсвол таны араас дараалал үүснэ/

Мөрөөдөгч нар ганц бие байдаг/

Та хууль, дүрэм зөрчвөл торгоно, тэдгээрийн биелүүлбэл татвар авна/

Эмэгтэйчүүдийн эрх гэдэг эрчүүдийн үүрэг/

Ийм найз нөхөдтэй байхад надад дайсны ч хэрэг алга/

Сүүлийн судалгаагаар бол хүүхдүүд бус эцэг, эхчүүд гэрээсээ их дайжжээ/

Үзэгчгүй баатар гэж байдаггүй/

Зарим нэгний амьдрал дөч гараад тэгширдэг байхад заримынх нь зуун граммын дараагаас эхэлдэг/

Ядууст туслах арга бол тэдний эгнээнд шилжихгүй байх явдал/

Зөвлөгөөг хэн ч худалдаж авдаггүй учраас үнэгүй байдаг/

Ямар ч үйл ажиллагаанд таарсан шүүмж байдаг/

2011/03/29

Вирусын тухай ойлголт


Вирус нь: Мэдээлэл технологи хэдийгээр хурдацтай хөгжиж байгаа боловч нөгөөтэйгүүр их нарийн төвөгтэй болж байгаагийн илрэл болж байна. Жишээ нь гэхэд Mydoom гэгч вирус нь 2004 оны 3 сард хийсэн судалгаагаар нэг өдрийн дотор ойролцоогоор 4 сая компьютерт нэвтэрч хохирол учруулсан байна гэж шинжээчид үзжээ.
Түүнчлэн бидний сонорт байнга дуулдаж байдаг вирусууд нь тун энгийн бүтэцтэй гэдгийг сонсоход сэтгэл хөдөлмөөр ч юм шиг эсвэл сэтгэл өвдмөөр ч юм шиг. Доор би нийтлэг байдаг вирусуудыг тусгайлан авч бичлээ.

-Вирусууд: Вирус нь үндсэн програм дээр аялж байдаг софтверийн нэг жижиг хэсэг юм. Жишээ нь: энэ вирус нь өөрөө өөрийгөө нэмэгдүүлэн хувилах чадвартай байдаг. Тооцооны програмуудыг ажилуулж нээх болгонд вирусын хэмжээ нэмэгдэж компьютерт хохирол учруулж байдаг.

-Е-майлын вирусууд: Энэ төрлийн вирусууд нь өөрийгөө олон арван хохирогчийн е-мэйл хаяг руу нэмэлт документ болгон явуулах чадвартай байдаг. Зарим вирусууд нь давхар дарж үзээгүй тохиолдолд ч хүртэл автоматаар нэвтрэх боломжтой байдаг юм.

-Trojan horses: Энгийнээр бол энэ нь компьютерийн програм гэж хэлж болно.Trojan нь ямар нэгэн програм ачааллуулахыг шаарддаг. Магадгүй энэ нь тоглоом байж болох ба үүнийг эхлүүлэхэд компьютерийн хатуу дискэнд хохирол учруулж бас арилгаж ч болно.Гэхдээ trojan нь өөрөө өөрийгөө хуулдаг автомат системгүй юм.

-Worm: Мөн софтверийн нэг хэсэг ба хамгаалалтыг буюу компьютрийн сүлжээг нээхэд өөрөө өөрийгөө олшруулж хуулбарладаг вирусууд юм.

Вирусын гарал
Компьютерийн вирусыг вирус гэж нэрлэсэн шалтгаан нь биологийн вирусын шинж чанарыг агуулсантай холбоотой. Вирус нь компьютераас компьютерт дамждагтай адил биологийн вирус нь хүнээс хүнд дамждаг шүү дээ. Компьютерийн вирус нь програмын дээд хэсэгт байрладаг эсвэл ямарваа нэгэн бичиг баримт нээгдэхэд бий болон гарч ирдэг. Програм ачааллаж эхлэхэд вирус бусад програмд тархан хохирол учруулах бололцоотой болдог. Вирусыг хүмүүс зохион гаргадаг ба түүний хэрхэн хурдацтай тархаж програмуудад чөлөөтэй сэлгүүцэж байгааг шалган нэвтрүүлдэг. Утгагүй мессеж илгээх ч бай эсвэл хатуу дискийн эвдрэлд ч хүргэхээр бай вирусыг тодорхой үетэй цохилтуудтай хийдэг нь ямар учиртай вэ?
Шалтгаан нь мэдээж энгийн яагаад зарим хүмүүс хэн нэгний машины цонхийг хагалж, ой мод шатааж, барилгууд дээр учиргүй сараачдаг вэ? Тэдэнд энэ нь сэтгэлийн таашаал сайхан мэдрэмжийг өгдөгтэй адил компьютерийн мэдлэгтэй хэн нэгэн яг энэ шалтгаанаар вирусыг зохион бүтээж байгаа. Эдгээр хүмүүс үнэхээр бусдын хатуу дискэн дахь хэрэгтэй бүхнийг устгаж, олон компаниудад хохирол учирсны дараа түүнийг засах гэж асар их цаг хөдөлмөрийг зарцуулж хэдийгээр хэрэггүй мессеж байсан ч хүмүүсийн алтан цагаас хумаслаж байгаагаа мартаж орхисон байдаг биз. Вирус зохиогчдоос болж системийн хууль улам чангарч, тэдгээрт оноох ялын хэмжээ улам ихэсч байгаа юм.

Вирусын түүх
Нилээд хэдэн шалтгаанаас болоод вирус 1980-иад оны сүүлээр бий болж эхэлсэн байна. Хамгийн эхний шалтгаан бол хувийн компьютер нилээд ихээр тархах болсон явдал юм. 1980-иад оны эхээр компьютерийг зөвхөн шинжээчид тусгай зориулалтаар ашигладаг, компьютер маш ховор байсан цаг байжээ. Харин 1980-иад оны дундуур IBM /Imternational Business Machine/ компьютер 1982 онд бий болж мөн 1984 Apple Macintosh компьютер гарч ирснээр бизнесүүд, коллежүүд, хувь хүмүүс гэртээ компьютертай байх бололцоо бий болсон. Хоёр дахь шалтгаан бол хүмүүс модемаар dial-up хийн хүссэн порграмаа чөлөөтэй татаж авч болохуйц талбар үүссэн юм. Ихэвчлэн элдэв янзын тоглоом, бусад бүтээлч програмууд маш ихээр татагддаг байсан нь анхдагч Trojan Horse-ийг бий болгосон гэж хэлж болно. Trojan Horse нь сонирхол татахуйц нэр дуу эффекттэй. Ингээд та аятайхан тоглоом суулгаж авлаа гэж бодон програмаа ачааллуулахад дискийг тань устгаж системд хохирол учруулдаг. Энэ вирус цөөн хэмжээний хэрэглэгчдэд хохирол учруулдаг учир нь түргэн хугацаанд илэрдэг ба эвдэрсэн програмуудыг устгаж, хэрэглэгчид вирустэй програмыг хурдан хугацаанд мэддэг болдог.
Өөр нэгэн вирус үүсэх болсон шалтгаануудын нэг бол floppy disk юм. 1980-иад оны сүүлээр компьютерт хатуу диск гэж байсангүй програмууд жижиг хэмжээтэй үйлдлийн системд floppy disk-ээр дамжигдан суугддаг байсан.Ингээд компьютераа асаангуут үйлдлийн систем ажиллаж floppy disk-н дэхь программууд ачаалладаг байсан. Үүнийг давуу тал болгон ашигласан вирус бүтээгчид өөрөө өөрийгөө хуулбарладаг програмыг бий болгосон байна.
Дээхэн үеийн вирусууд жижиг кодуудтай бөгөөд нийтлэг тоглоом, програмуудыг татаж авахад хууль ёсны мэт компьютерт суугддаг байсан. Ингээд програмыг ачааллуулж эхлэхэд вирус өөрийгөө санах ойд ачааллуулж дискэн дахь өөр программд кодоо хуулснаар жинхэнэ програм мэт ажилладаг. Хэрэглэгч вирусдсэн програмыг нээн ажиллуулахад вирус дахин өөр порграмд өөрийн кодоо хуулна. Дээрх замаар вирус асар хурдацтай тархдаг мөн вирусдсэн порграмыг floppy disk-нд хуулж эсвэл татаж авхаар байрлуулсан бол бусад хэрэглэгчдийн компьютерт тархах болно. Харамсалтай нь одоо вирус өөрөө өөрийгөө хуулбарлах чадвартай болсон. Вирусын тархалтын үе хэсэг бол халдвар л гэсэн үг. Вирус өөрийгөө хуулбарладаггүй байсан бол тийм ч их аюул учруулахгүй байхсан. Ихэнх вирусууд сүйтгэх устгах үе шаттай байдаг. Зарим дэгээнүүд энэ сүйтгэх үеийг идэвхжүүлдэг жишээ нь хэвлэх үед ямар нэгэн утгагүй бичгүүд гарч ирэн таны бүх мэдээллийг устгах гэх мэт үйлдлүүдийг вирус хийдэг. Дэгээнүүд ихэвчлэн вирус хуулбарлагдсан тодорхой өдөр, эсвэл тоо түүнтэй төстэй зүйлсүүд байдаг.
Анхаарал тавьсанд баярлалаа та бүхэнд зориулж хэлхэд вирусын программ Писи-ндээ заавал суулгаарай. Дараагийн удаа вирусын программын тухай оруулах болноо. Амжилт хүсье!!!

2011/03/28

GTA San Andreas: Extreme Edition

GTA San Andreas: Extreme Edition 2011 FULL/ 704 MB


Суулгар заавар:

ISO файл байгаа учраас mount-лаад AutoRunSource фолдер луу орон GTA San Andreas - Extreme Edition 2011.part1-ийг ачааллуулна.







Жижиг тоглоом

Энэ тоглоомонд дуртай нь татаад аваарай, нээх том биш учир гаялс татагднаа санаа зоволтгүй.





Онолын механик 3-р бие даалт

3-р бие даалтаа аваад хийгээрэй!





Сайн харагдахгүй бол зурган дээрээ ахиад нэг дараарай тэгвэл томорно!


Монтажны мөнгө

За хүссэн ч хүсээгүй бид 25000 төгрөгний өрөнд орох шиг боллоо. Мөнгөнүүдээ авч ирж хураалгаарай манай ангийнхаан!!!!

2011/03/15

ЗАМ ЦАГ УУРЫН ГРАФИК

ЗАМ ЦАГ УУРЫН ГРАФИКАА ЗУРААРАЙ!


Геометр (БИЕ ДААЛТ №2)



БИЕ ДААЛТЫН НОМОО ТАТАЖ АВААД ХИЙЦГЭЭГЭЭРЭЙ.
GOGO share дээр тавьлаа шүү!

ЭНД ДАРААД ТАТАЖ АВ ЗАЛУУСАА!!!

Зам Барилгын Технологи (БИЕ ДААЛТ)

За өнөөдөр Долгорсүрэн багшын өгсөн бие даалтаа аваад хийцгээгээрэй







энэ хамгийн сүүлд байгаа 2 хүний нэр гараагүй байна лээ.
А0902: Оюунбат
А1001: Энхцэцэг эгч байсан шүү!

Анги

Жирийн хэдэн зурагууд


Дарви нээрээ үнэн сагсчин шүү нээрээ!!!


Аая Баатараа намайг аваарай гэсэн шиг сууж байх шив дээ?

Пирожкийг бол идэж байна доо ГАНАА!!!


Манай ангийн дарга шүү дээ энэ бүсгүй.



Геометрийн бие даалт №1



За манай ангийхаан энэ номоо татаж аваад бие даалт№1-ээ хийгээрэй!!!
2дугаар бие даалтыг удахгүй оруулна.

TATAX

2011/03/14

Шинэ жил 2011











За бид шинэ жилээр 3Токио ресторанд сайхан тэмдэглэсэн тэр үеийн зурагнаас орууллаа. Ангийн багш, Уранзаяа, Энхцэцэг эгч 3 аас бусад нь байсан л даа.

WarCraft3 Frozen Throne 1.24

WarCraft3 Frozen Throne 1.24
За сайн байцгаана уу?
Өнөөдөр би ангийн эрхэм ДОТА сонирхогчиддоо зориулаад WAR3 1.24 татаж авахаар орууллаа. Татаж аваад тоглоорой.

Энд дарж татаж ав!!!

Зураг төслийн автоматжуулалт



Autocad Lesson


Зураг төслийн автоматжуулалт буюу Autocad-ийн монгол хэл дээрх хичээлийг хүргэж байна.

Энд дарж татаж авна уу!!!