ТАНИЛЦУУЛГА

Техник Технологийн коллежийн Автозамын техникчийн 1аанги нь 27 оюутантай, үүнээс 2 охин, 25 хөвгүүнтэй бөгөөд...

Ангийн зөвлөх багш: Т. Отгон

Ангийн дарга: Б. Уранзаяа нар ажиллаж байна.

Сургуулиас зохион байгуулагддаг урлаг, спортын тэмцээн уралдаан, оюутны эрдэм шинжилгээний бага хурал, илтгэл, семинарт идэвхитэй оролцож шагналт байранд хэд хэд удаа орсон билээ.

Манай ангийн хамт олон цаашид эрдэм мэдлэгээ улам дээшлүүлж, бүх талаараа үлгэр жишээч хамт олон болохоор зорилт тавин суралцаж байна.

Та бүхэнд сурлагын өндөр амжилт хүсье!

2011/05/16

Богд хаан уулын ноён оргил "ЦЭЦЭЭ ГҮН"-ий аялал

2011 оны 05 сарын 14-ний хагас сайн өдөр.
Хүмүүнлэгийн тэнхимийн багш Түвшинжаргал, Автозамын техникчийн-1, Барилгын инженерийн-1 ийнхэн хамтдаа Богд хаан уулын ноён оргил Цэцээ Гүн өөд мацсан юм. Тухайн үедээ маш их ядарч байсан боловч одоо бодход үнэхээр гоё байсан шүү. Бид тээврийн товчооноос төв аймаг руу МИКРОАВТОБУС хөлөглөн, тэндээсээ МАНЗУШИР орон Цэцээ гүн рүү өгсөх явган аялал маань эхлэсэн юм. Аялалд явсан хүүхдүүд ихэнх нь пүүзтэй ирсэн нь жоохон тиймэрхүү юм болсон. Цас, ус, мод, хад гээд л ер нь бол гуталнууд нь будаа болж харагдсан. Гайхалтай сайхан байгаль, цэвэр агаар, амьтан ургамал гээд ер нь бол үнэхээр сайхан газар байна лээ. Барилгын инженерийнхэнээс 4 охин явсан нь тэдний ангийн аялалаас жоохон хойш татаж байгаа анзаарагдсан. За за ингээд олон юм нуршилгүй зурагнуудаа оруулая. Зурагнаас яаж явсан нь тодорхой харагдах буйзаа.










































2011/05/09

АНГИЙН АНД С.ӨЛЗИЙБАТДАА БАЯР ХҮРГЭЕ!






2011 оны тавдугаар сарын 06-нд Техник Технологийн Коллежийн АВТЫН ТЭНХИМ-ээс ахмад замчдыг хүлээн авч, уулзалт өдөрлөг зохион байгуулсан бөгөөд уулзалтад Монголын авто замчдын Ахмадын хорооны дарга Б.Лувсан тэргүүтэй 10 гаруй ахмад замчид оролцлоо. ТТК нь тус ахмадын хороотой хамтран ажиллаж, авто замын салбарт чадварлаг боловсон хүчин бэлддэгт ахмад замчид талархаж, ахмадын хорооны тэтгэлэгт шилдэг хоёр оюутныг шалгаруулсан юм.



2011/05/05

ВИРУСНЫ ҮНЭГҮЙ ПРОГРАММ (МАШ САЙН)




За сайн байцгаана уу эрхэм хүндэт ангийн андууд, багш нараа? Ойрд ажил эхэлчээд завгүй блогтоо юм нэмээгүй удчихлаа байна хөөе! Виндовс үйлдлийн систем (WindowsXP, Windows Vista, Windows 7) ашигладаг, бүрэн кракласан хувилбартай хүмүүс вируснээс айлтгүй болоод байна. Бас үнэгүй гээч. Би хэдхэн хоногийн өмнөөс би энэ программыг хэрэглэж эхлээд нилээд таалагдаж байгаагаа та бүхэнтэйгээ хуваалцахаар шийдлээ. Урьд нь Kaspersky 6-11, NOD32 программуудыг хэрэглэж байлаа. Касперский арай илүү санагдаж байлаа л даа. Гэтэл Билл Гэйтс ахын (инээв... ха ха) Майкрософт кропорациас Microsoft Security Essentials хэмээх виндовсын орчинд ажилладаг сүрхий вирусны программ гаргажээ. Мэдээж тэндээс гаргасан юм чинь өөрсдийн зохиосон үйлдлийн системийг яаж вируснээс хамгаалахаа сайн мэдэж хийсэн байх гэж бодож байна. Бас нэг юм нэмж хэлхэд компьютерт ямар нэгэн ачаалал өгөхгүй нь бүүр ч амар санагдлаа. Элдэв төрлийн крек, сериал нэхэхгүй тул хугацаанд санаа зоволтгүй байж болно.Касперский сайн боловч түлхүүрүүдийг нь олж хэд хоног сунгах гэж зовдог шүү дээ. Энд бол тийм асуудал байхгүй. Та Виндовс үйлдлийн систем ашиглаж л байвал UPDATE хийгдсээр байх болно. За татаж аваад суулгаад үзээрэй. Та нарыг гомдоохооргүй программ байна лээ.

ТАТАХ БОЛ ЭНД ДАР!!!!